stitcherLogoCreated with Sketch.
Get Premium Download App
Listen
Discover
Premium
Shows
Likes

Listen Now

Discover Premium Shows Likes

Unsick podcast plus

6 Episodes

45 minutes | 8 months ago
#30 Unsick podcast (+): Зүрхний цочмог шигдээсийн талаар эрүүл мэндийн боловсролоо сайжруулья!
Энэ удаагийн зочноор Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг авч Нидерланд улсын Лейдений их сургуулийн анагаах ухааны төвийн зүрх уушгины төвд суралцаж буй Ч.Сүрэнжавыг урьж оролцууллаа. Тэрээр зүрхний цочмог шигдээсийн дараа зүрхний зүүн ховдлын дасан зохицох хэлбэр ба өвчтөний тавилан хоорондын хамаарлын талаар судалгаа хийж буй учраас зүрхний цочмог шигдээс, түүний хүндрэл, зүрхний дутагдлын талаар ярилцаж эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээлээ. Үүнээс гадна Европын зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг яаж авч суралцсан талаарх мэдээллээ хуваалцсан болно. https://soundcloud.com/unsickpodcast/plus30
8 minutes | 9 months ago
#29. Улаанбаатар хотын хавар хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
Монгол орон нь жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, агаар нь хуурай цаг агаартай. Яагаад гэвэл далайд гарцгүйгээс гадна далайн түвшингээс дээш дунджаар 1500м өндөрт өргөгдөж оршдог. Улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын бараг хагас нь аж төрдөг амьдардаг гэхэд буруутахгүй. Улаанбаатар хот ойрын хэдэн жил өвөлдөө утаатай, өвөл зунгүй автомашины түгжрэл харьцангуй ихтэй болж байна. Хаврын улирал ирэхэд шороо тоос босч хотын амьдрал бужигнаж эхэлдэг. Шороо тоос бужигнах нь аргагүй биз, яагаад гэвэл хур бороо орж ургамал ногоо ургах болоогүй учраас тэр. Шороо тоос бужигнаж эхлэхэд нарийн бүдүүн ширхэг, харшил төрүүлэгч тоосонцор агаарт дэгдэж та бид амьсгалж байдаг. Уг тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам цочрохын зэрэгцээ вирус бактериас хамгаалах чадюар буурч байдаг. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  Apple podcast M plus podcast
10 minutes | 9 months ago
#28. Түргэвчилсэн оношлуурын үнэн эерэг ба хуурамч эерэг үр дүн юуг илэрхийлдэг вэ?
Оношлуурын мэдрэг ба өвөрмөц чанар өндөр бол оношлох магадлал төдий чинээ сайн байдаг. Өөрөөр хэлбэл оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалтгүй учраас хуурамч сөрөг, хуурамч эерэг үр дүн ховор тохиолдолд гарах боломжтой. Харин түргэвчилсэн оношлуур бол вирусийн нөлөөгөөр дархлааны урвалын үр дүнд үүссэн эсрэгбие хэмээх өвөрмөц дархлааны уургийг цусанд илрүүлдэг. Түргэвчилсэн оношлуураар үнэхээр үнэн эерэг үр дүн гарвал вирусын халдвар авч дархлаа урвал өрнөсөн гэсэн үг. Түргэвчилсэн оношлуур эерэг, нарийвчилсан PCR шинжилгээ эерэг бол идэвхтэй халдвартайг илэрхийлнэ. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг, нарийвчилсан PCR шинжилгээгээр сөрөг бол идэвхтэй халдваргүй, халдвар авсан боловч эдгэрч дархлаа тогтсон гэсэн үг. Харин хуурамч эерэг үр дүн гарвал оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар хангалттай биш хэмээн ойлгож болно. Apple podcast M plus podcast
10 minutes | 9 months ago
#27. Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг та ер нь мэддэг үү?
Хүний биед дархлаа тогтолцооны гомоестазыг хангаж зүгшрүүлэх гол хүчин зүйл бол хөдөлгөөн юм. Монголчууд хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж хөдөлгөөний идэвхтэй байхын зэрэгцээ байгаль дэлхийтэй ойрхон аж төрж ирсэн. Харин сүүлийн хэдхээн 10 жил хотжилтын соёлд суралцаж амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Монголчууд бид эрт дээр үеэс л хөдөлгөөн чухал болохыг ойлгож “Хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн үеэс үед ярьж ирсэн түүхтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол дархлаа тогтолцоо, зүрх судасны эрүүл мэндэд юугаар ч орлуулшгүй ашиг тустай. Бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрүүл амьдралын хэв маяг болгож урлах хэрэгтэй. Apple podcast M plus podcast
17 minutes | 10 months ago
#26. COVID19 вирусын халдвар дэгдсэн энэ цаг үед амьдралын хэв маягаа хэрхэн урлах вэ?
#COVID19 вирусийн халдвар ор мөргүй устаж алга болохгүй. Яагаад гэвэл вакцин хийх, олдмол дархлаа тогтох зэрэг шийдэл бий болтол ойрын хэдэн жилийг зарцуулна. Бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг үр дүнтэй амьдралын хэв маягтай ойрын хугацаанд зууралдана гэсэн үг. Уг вирусээс шалтгаалж хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. За тэгээд өөрчлөгдөж сураагүй биш дээ, хэдэн мянган жил нүүдэлчин соёлтой байсан хүмүүс хэдхээн арван жил хотын соёлд суралцаж эхэлсэн. Эрүүл амьдралын хэв маягаа урлахад биеийн жингийн илүүдэл буюу таргалалтын мөн чанар, зөв зохистой хооллолтын нэг болох эслэгийн талаар та бүхэндээ товч эрүүл мэндийн боловсрол олгоё. Нэг зүйл нэмж хэлэхэд цуу яриа, шар мэдээ, жижиг судалгаа зэргийн нотолгооны төвшин хангалтгүй байдаг. Та бүхэн дахиж олдохгүй эрүүл мэнддээ нотолгооны төвшин өндөртэй эх сурвалжийг ашиглаж эрүүл амьдралын хэв маягаа урлаарай. Apple podcast Google podcast Youtube channel
9 minutes | 10 months ago
#25. ECMO аппарат гэж юу вэ?
Сайн санаат хүмүүсийн ачаар эх оронд минь ганц ч болов ECMO аппараттай болж буйд их баяртай байна. Хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны үед эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдал үүсдэг. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед цусыг уушги биш ECMO аппарат хүчилтөрөгчөөр баяжуулдаг. Apple podcast Google podcast Youtube channel
COMPANY
About us Careers Stitcher Blog Help
AFFILIATES
Partner Portal Advertisers Podswag
Privacy Policy Terms of Service
© Stitcher 2020