stitcherLogoCreated with Sketch.
Get Premium Download App
Listen
Discover
Premium
Shows
Likes
Merch

Listen Now

Discover Premium Shows Likes

EducationUSA Mongolia

107 Episodes

60 minutes | Jan 24, 2023
Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 107🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
46 minutes | Jan 16, 2023
Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 106🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Fulbright хөтөлбөрт тэнцэж, Kansas State University-г аюулгүй байдлын чиглэлээр төгссөн Э. Наранцацрал оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 106 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
26 minutes | Jan 11, 2023
Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 105🚩 Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр юм.
43 minutes | Dec 19, 2022
Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 104🚩 Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ямар зэргүүд олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сонсогч та бүхэн Э. Дөлгөөний АНУ-д суралцсан туршлага, өгсөн зөвлөгөөнүүдийг энэхүү дугаараас сонсоорой.
63 minutes | Dec 14, 2022
Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 103🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
22 minutes | Dec 6, 2022
Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #102🚩 “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны 15 жилийн ойд зориулан хүргэж буй подкастын маань тусгай дугаарын зочноор University of Denver, Colorado-д магистрын зэрэг хамгаалсан Д.Жаргалсайхан /Дефакто Жаргалсайхан/ оролцлоо. Тэрээр “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо” /MASA/-ны хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний Америкт суралцсан түүх төдийгүй MASA-ны үйл ажиллагааны түүх, цаашлаад оюутан залуучуудад зориулан өгсөн үнэт зөвлөгөөг энэхүү подкастын дугаараас сонсоорой. Энэхүү яриа нь тус дугаарыг сонссон хэн бүхэнд урам зориг, эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.
23 minutes | Nov 29, 2022
Podcast №101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #101🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 101 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
47 minutes | Nov 23, 2022
Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #100 🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Hubert H. Humprey хөтөлбөрт тэнцэж, Boston University-г Боловсролын салбараар төгссөн Ё. Лхамаа оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон The Hubert H. Humphrey Fellowship Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 100 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
34 minutes | Nov 15, 2022
Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99 🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдан "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн Жаргал маань оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
37 minutes | Nov 9, 2022
Podcast №98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #98 🚩 Подкастын маань шинэхэн дугаарын зочноор Luby-Jenkins сурагч солилцооны хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Colorado мужийн Denver хотод 2 долоо хоногийн турш соёлын солилцоонд хамрагдсан Г. Энхжин оролцож байна. Тэрээр Luby-Jenkins солилцооны хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа. Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.
49 minutes | Oct 31, 2022
Podcast №97 Америкт суралцсан миний түүх (Ө.Сарангэрэл )
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97 🚩 Подкастын маань шинэхэн дугаарын зочноор АНУ-ын Миннэсота мужид нэг жилийн хугацаанд амьдарч, ахлах сургуульд нь суралцсан Ө.Сарангэрэл оролцож байна. Тэрээр FLEX хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа. Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.
41 minutes | Oct 27, 2022
Podcast №96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #96 🚩 Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн Бүжинлхам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм. Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Бүжинлхам-н подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.
47 minutes | Oct 20, 2022
Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #95 🚩 Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм. Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.
55 minutes | Oct 11, 2022
Podcast №94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #94 🚩 Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “Cal State University of Long Beach”-г олон улсын харилцаагаар суралцаж төгссөн Б.Энхмаа оролцож Америкт суралцсан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм. Тэрээр одоогоор Flex Mongolia хөтөлбөрийн зохион байгуулагч, Монгол дахь төлөөлөгч нь ба манай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан FLEX хөтөлбөрөө танилцууллаа. Та Америкт суралцах хүсэлтэй бол Энхмаагийн подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
41 minutes | Feb 7, 2022
Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #93 🚩 Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “LeTourneau University”-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож Америкт сурч ажилласан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм. Мөн тэр өөрийн суралцаж байсан муж хотынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй дэлгэж сонирхолтой яриа өрнүүллээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг болон хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
61 minutes | Jan 24, 2022
Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #92 🚩 Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг подкастын маань шинэ оны хамгийн анхны шинэхэн дугаарт Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцлоо. Тэрээр “Dickinson State University”-д бакалаврын зэрэг, “Maharishi University of Management”-д магистрын зэргээ тус тус хамгаалсан юм. Америкт суралцах үеийн тулгарч байсан сорилттой үеүд болон тэрхүү сорилтуудыг хэрхэн давж туулсан өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Мөн мөрөөдөж хүсэж байгаа мөрөөдөл, хүслээ далд ухамсартаа хэрхэн шингээж өөрийн алсын хараагаа бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг ч өгсөн юм. Америкт суралцах, хууль ёсны дагуу мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хэн бүхэн энэхүү подкастыг заавал сонсоорой хэмээн зөвлөж байна.
47 minutes | Dec 7, 2021
Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #91 🚩 Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор “University of Illinois, Chicago”-г мехатроник мэргэжлээр төгссөн Ш. Буянжаргал оролцлоо. Тэрээр Америкт суралцах үеийн дурсамж, соёлын ялгаатай байдлаас үүсэх шокыг хэрхэн даван туулж байсан болон мэргэжлээрээ Монголдоо хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Дэлхийд тэргүүлэх компаниудын нэг “Тошиба”-д ажиллаж байсан тэрээр хэл сурч буй хүмүүст хэдийн танил болсон TEME аппликэйшнийг Монголчууддаа зориулан бүтээсэн нэгэн. Энэ дугаарт тэрээр өөрийн Англи хэл сурсан туршлагаасаа ч хуваалцсан юм. Мөн оюутан сурагчдад хандан судалж буй хичээлүүдийн мөн чанар, хичээлээс гадуурх хийж байгаа үйл ажилгаанууд ямар ач холбогдлыг сайтар ухамсарлаж мөн чанарыг нь ойлгож хийгээрэй хэмээн зөвлөсөн юм. Технологийн коллежийг үүсгэн байгуулж технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний оролцсон энэхүү подкастын дугаарыг сонсож энэ 7 хоногийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
41 minutes | Nov 30, 2021
Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #90 🚩 Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Nebraska-ийн их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн П.Чингүүн оролцлоо. Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн болон Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй “cybersecurity” чиглэлээр Америкт сурсан түүхийг энэ дугаараас сонсоорой. Технологийн салбарыг сонирхож буй оюутнууд энэ подкастыг заавал сонсоорой.
47 minutes | Nov 23, 2021
Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #89 🚩 Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаа оролцлоо. Тэрбээр анагаах ухааны салбарт суралцсан өөрийн туршлага болон судалгааны ажлуудын талаар, цаашлаад судалгааны лабораторид ажиллахад ямар байдаг талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Лабораторийн судалгааг уйгагүй хийж өөрийн ClusterBomb гэх технологийн нээлтийг хийснээр хэрхэн Харвардтай холбогдож докторын дараах хөтөлбөрт хамрагдсан талаар өмнөх судалгааны ажлын туршлага ямар ач холбогдолтой байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр Америк болон Японд олон жил судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн 2 улсын судалгааны арга барил, соёлын талаар харьцуулан дэлгэрэнгүй ярьсан юм. Дэлхийн шилдэг сургууль болох Харвардад судалгаа хийж, Вирус тоолох шинжилгээг Монголд анх нутагшуулж, цаашлаад эрүүл мэндийн дэд сайд хийж явсан түүний оролцсон энэхүү подкастийн дугаарыг сонсож долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
47 minutes | Nov 15, 2021
Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #88 🚩 Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, төдийгүй Нью Йорк хотын алдарт Wallstreet-д байрладаг "Pace University"-д Entrepreneurship чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан М.Чимэгсайхан оролцлоо. Тэрээр томоохон хотуудын нэг болох New York тэр дундаа Wall street-д суралцах ямар байдаг, Энтрепренершип гэж ямар мэргэжил байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Фулбрайт хөтөлбөрт материал өгөхдөө юуг анхаарах талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм. Түүний бичсэн судалгааны ажил нь Pace их сургуулийн эдийн засгаар сурч буй оюутнуудын заавал унших ёстой материалын жагсаалтад багтсан байдаг гэдгийг дуулгамаар байна. Та энэхүү подкастийн дугаарыг сонсож шинэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
COMPANY
About us Careers Stitcher Blog Help
AFFILIATES
Partner Portal Advertisers Podswag Stitcher Originals
Privacy Policy Terms of Service Your Privacy Choices
© Stitcher 2023